Pages

Tuesday, April 12, 2011

Таван Хуруу

19 жилийн тэртээх энэ өдөр, 1992 оны 4 сарын 12 түүхэн үйл явдлын эхлэл болжээ. Монголын зоригт таван залуусын бүрдүүлсэн домогт "Таван хуруу" баг дэлхийн бөмбөрцгийг тойрох дугуйн аялалын гараа хийж Улаанбаатар хотоос хөдөлж байжээ. Түүнээс хойш 294 хоногийн туршид 25900км замыг туулж аяны дөрөө мултлан Улааанбаатарт хүрэлцэн ирж байж.

Тэр үед хөлд орон тэнтэр тунтархан байсан жаал миний бие мэдээ орсон цагаас тэдгээр домогт ах нарын тухай дуулж хожмоо нэгэн өдөр тэдэн шиг аялах тухай бяцхан оюуныхаа хаа нэгтээ мөрөөдөж явсан, мөрөөдөж ч буй.

Ийнхүү бага насны мөрөөдөл болсон их аянд дөхөм болж мэдэх багахан гараадууд, гэрийн ойр зуур аялсан тэмдэглэлээ бичиж байхаар шийдлээ.