Pages

Sunday, May 1, 2011

Орон бүхний Пролетар нар нэгдэгтүн!

Монгол улс 1924онд үндсэн хуулиараа Бүгд найрамдах улс болон зарласнаар дэлхийд хоёрдугаарх коммунист улс болж байжээ. Коммунизмын тахал үүсэн халдварласан "ах" нарыг тооцохгүй бол бид дэлхийд анхдагч нь, гайхалтай юм шүү.

Завсарлага дуусахуй

3 сараас хойш бараг л тэмдэглэл оруулсангүй. Бодлын тэмдэглэл болгон ашиглаж байгаа энэхүү блог маань түр зогсолтод орсон нь  тархи ухаан минь царцаж гацсан ч юм шиг нэг л билиггүй муухай санагдаж байв ч,  3 сарыг эзгүй бадарчлан өнгөрөөсөн, 4 сараас шинэ хичээлийн улирал эхэлж гэнэт завгүй болсон зэргээр өөрийгөө цагаатгая даа.