Pages

Sunday, February 27, 2011

Монгол түүх Чингисээр эхэлдэггүй

Монголчууд туйлшрамтгай улс юмуу даа. Нэг хэсэг шашин гэж туйлшраад, толгойтой бүхэн лам багшдаа очиж мөргөдөг байлаа. Өнгөрөгч зуунд социалист нийгмийн дор туйлширч, нэг хүн болон нэг хэсэг хүнийг тахин шүтэх үзэл дэлгэрсэн, дэлгэрүүлсэн.

Monday, February 21, 2011

Наранд сүсэглэе

Өмнөх долоо хоногт шүтэх, эс шүтэхийн тухайд бичээдэхсэн. Тэр сэдвийн үргэлжлэл ч байж болох Наранд сүслэн бишрэх талаар нэгэн санааг дэвшүүлье. Яагаад наранд сүсэглэх билээ, энэ нөхөр чинь галзуурч байгаа биш биз гэж бодох байх. Тэгвэл учрыг дор сийрүүлэн бичсү.

Sunday, February 20, 2011

Морин хуурын домог - Хөхөө Намжил

Эрт урьдын цагт монголын зүүн хязгаарт “хөхөө Намжил” гэж нэгэн сайн эр байжээ. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа их алдаршсан байв. Гэтэл хөхөө Намжил цэргийн албанд татагдан монголын баруун хязгаарт очжээ. Түүний сайхан дуулдагийг захирагч нь даруй мэдээд хөхөө Намжилаар ажил сургууль хийлгэхийн оронд 3 жил шахам дуу

Friday, February 18, 2011

Морин хуурын домог - Сүхийн цагаан унага

Анх японд ирэхэд танилцсан нэгэн хуурай ах минь байдаг. Сэтгүүлч мэргэжилтэй болохоороо их уншдаг, Шиба Рёотарогийн бүтээлүүд тэр дундаа Монголын талаар бичсэн судалгааны бүтээлүүдийг нь уншдаг, аав нь тал нутагт очиж морь унах мөрөөдөлтэй байсан зэрэг Монголыг их сонирхогч энэхүү хүнтэй санаандгүй  таарч танилцсандаа

Monday, February 14, 2011

Будхрислам шашинтан бид

Та ямар шашинтай вэ гээд захын чавганцаас асуу. Алга хавсран залбирч, "Ямар билиггүй юм асуудаг монди вэ, Ум мани бадми хум" гэсэн хариу авах вий. Тэдний хувьд соц нийгмийн үед насаар нь эрх чөлөөг нь боож нүдэн дээр нь Хувилгаан гэх шидтэнүүдийг нь буудан булшилж байсан ч итгэл үнэмшилээ