Pages

Sunday, February 27, 2011

Монгол түүх Чингисээр эхэлдэггүй

Монголчууд туйлшрамтгай улс юмуу даа. Нэг хэсэг шашин гэж туйлшраад, толгойтой бүхэн лам багшдаа очиж мөргөдөг байлаа. Өнгөрөгч зуунд социалист нийгмийн дор туйлширч, нэг хүн болон нэг хэсэг хүнийг тахин шүтэх үзэл дэлгэрсэн, дэлгэрүүлсэн.
Хэсэг жишээ дурдахад Сүхбаатар аймаг, Сэлэнгэ аймагт Сүхбаатар сум, Хөвсгөл нууранд Сүхбаатар онгоц хөвж, Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрт "үнэн" үгт сониноо хэвлэж , Сүхбаатарын талбай, цаашлаад Сүхбаатарын тухай шүлэг найраглал, кино зохиолууд захаасаа аваад зөндөө, уншихад бөөлжис цутгамаар.  Саяхан харин тавлаж байгаа шиг хорлож үхүүлсэн өдрөөрөө хөшөөг нээнэ гэж шуугилдлаа, хаалттай хэвээрээ шиг байна.

Харин шинэ мянган гарсаар шинэ туйлшрал нь өнөөх Чингис хаан минь болсон санагдлаа. Чингис нисэх буудал Буянт Ухаад "сүндэрлэж",Чингис зочид буудал, Чингисийн хөшөө хотын төвд дүнсийж, Чингис нэртэй архи хар шар, явган морьтойгоороо шартуулж, нэгэн "бурханлаг" эрхэм төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд очир, бумба бариулан залж, төрийн сахиус ч билүү хөх цэнхэр мангасан царайт бурхны хөлд намба хийлгэн суулгаж шар дээлтийн далбаанд овоо л оодорсон.

Хэдхэн жилийн өмнө нэрийг нь л дурдахад улс төрийн хэрэгт унагаж, мэндэлснийх нь ойг тэмдэглэх санааг нухчин дарж байсан төр нь Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой гэж лав таван жил ярилаа, овоо ч мунхрууллаа, баахан мөнгө цацлаа. Саяхан коммунист ерөнхий сайд нь гадны телевизэд өгсөн ярилцлагадаа "манайх 800 жилийн түүхтэй, их эзэн Чингис" гэх мэтийн үгийг хичнээн ч хэрэглэв дээ, сэтгүүлчийн асуултын голыг олж чадалгүй л тойруулж байгаа царай нь.

Амтай болгон Чингисийг дурдан өвчигнөж, Академи ч гэнэ үү байгуулж хүн тоож сонсохын аргагүй зүйл ярих юм. Өвчтэй л биш бол өөрийнхөө ухаанаар ярьж байгаа гэж итгэхэд бэрх. Ингэхэд хэнд энэ хийрхэл туйлшрал хэрэг болоод байнаа, хэн араас нь захиалаад байнаа?

Би Чингис хааныг үгүйсгэх гэсэнгүй. Монгол төрийн тусгай хамгаалалтын үндсийг тавьж, шуудан өртөө, хууль журам тогтоосон гээд тоочвол баршгүй ихийг бүтээсэн феодал тэр чинь. Харин гавъяаг нь өөртөө нялзаах гэсэн хэдэн амьтасыг хараад л бухимдал минь хүрч байна. Яагаад Монголын түүх 800 жилийн тэртээгээс эхлэх ёстой гэж. Тэр тоогоо мянгаар үржүүлж тооц. Тэр үед хүний өвөг нь монголд үүсч байсым. Хоёр гурваар үржүүл. Төр байгуулан даналзаад хар хятадыг чичрүүлж явсым шүү.

No comments:

Post a Comment