Pages

Monday, February 21, 2011

Наранд сүсэглэе

Өмнөх долоо хоногт шүтэх, эс шүтэхийн тухайд бичээдэхсэн. Тэр сэдвийн үргэлжлэл ч байж болох Наранд сүслэн бишрэх талаар нэгэн санааг дэвшүүлье. Яагаад наранд сүсэглэх билээ, энэ нөхөр чинь галзуурч байгаа биш биз гэж бодох байх. Тэгвэл учрыг дор сийрүүлэн бичсү.

Дэлхийг аврал ивгээлдээ багтаан өөрийн тойрог замдаа байлгаж, дээр нь амьдрагч амьтас бүхнийг гэрлээрээ гийгүүлэн тэтгэгч энгүй их ачтан нь Нар. Юун тэр бурхад, хэн хэзээ харсым тэднийг, харин би Нарыг өдөр болгон хардаг.

Та газрын тос, нүүрс гээд байгалийн гаралтай түүхий эдүүд нэг өглөө босоход тань алга болчихсон байна гээд төсөөл дөө. Цахилгаан станцууд зогсож, гэрэл болон дулаан алга. Гэрээсээ гараад ажил сургуульдаа явах гэтэл автобус унаа, машин техник юу ч үгүй, уур бухимдлаа барж ядсан олон хүнтэй гудамж таныг угтана. Бидний амьдралд салшгүй нэгэн зүйл нь эрчим болжээ. Эрчим хүчийг янз янзаар л гаргаж авч байна. Бэлэн бүтээгдэхүүн(мод нүүрснээс эхлээд хог хаягдал хүртэл), сэргээгдэх(дахин төлжих эсвэл байгалийн) эх үүсвэрийн, цөмийн гэж гурав салгая.

Шатаах аргад мод нүүрс, нефть бензин, байгалийн хий зэрэг орно. Тэдгээр органик нэгдлүүд нь бүгд олон мянган жилийн өмнөх ургамал амьтад газрын хөрсөнд он удаан хадгалагдсаны үр дүн бол, тэдгээр ургамал нь тэр цагт Нарны гэрлээр гэрэл нийлэгжил явуулж ургаж байсны, амьтад нь тухайн ургамлаар хооллогч, үгүйдээн л ургамал идэгчийг хүртсэн махчин байсны үр дүн. Тиймээс өнөөдөр таны машинаа хооллогч, гэрээ дулаацуулж буй бүхэн Нарны бүтээл.

Байгалийн эх үүсвэрийн хувьд нарны зайны тухайд ярих ч хэрэггүй Нарнаас хамаат. Салхи бол Нарны нөлөөгөөр халсан хэсэг агаар, хүйтэн агаар хоорондын урсгалаас үүдэлтэй тул тэр хүчээр гаргаж авсан эрчим хүч нь шууд бусаар Нарны бүтээл. Харин усны эрчим хүч бол газрын гадарга дээрх өндрийн ялгавраар үүссэн усны урсгалыг ашигладаг. Дэлхий Нарыг тойрон эргэсний хүчинд хүндийн хүчний оронд нь оршиж, өөр дээрх хүндийн хүчний орноо бүрдүүлсний ачаар ус зэрэг нь урсаж байгаам.

Цөмийн урвалаас гаргаж авах энерги бол нарнаас ангид мэт харагдах авч, Наран дээр халуун цөмийн урвал явагдсаны дүн гэрэлтэж буй юм тэр.

Тэр нэгэн өдөр ирэхэд халаглаж суухаасаа өмнө надтай хамт Наранд шүт, Нарны бүтээсэн бүхнийг дээдэл.

No comments:

Post a Comment