Pages

Sunday, March 6, 2011

Сэтгүүлч

1913 оны 3 дугаар сарын 6-нд "Шинэ толь хэмээх бичиг" сонин анхны дугаараа нийслэл Хүрээнд хэвлэн гаргажээ. Монголын  сэтгүүлчдийн өдөр гэж баярлаж балайраад байгаа өөрсдийгөө сэтгүүлч гэгсддэг зориулан хэдэн үг хаяя.

Би хэл шинжлэлийн мэргэжлийн хүн биш. Гэхдээ Монгол хүн учраас Монгол хэлийг гадарлана. Сүүлийн үед заримдаг монгол хэлтэнгүүд олширлоо. Үүний голлох биш ч томхон оролцогчид нь болсон болоогүй сэтгүүлчид юм гэж санагдана.

Орой зурагтаа асаагаад суудаг нь Монгол хүний хэвшил болсоор удаж байна. Үздэг нь түүхий орчуулгатай солонгос дийлэнх, орос удаатай сериалууд. Хааяа нэг сурталчилгааны завсраар нь мэдээ сэлт үзэх завшаан тохиох боловч шулга, шаамий, хэлгий баахан сэтгүүлч сэтэртэнгүүд "...нэлээдгүй бас үзэгчдийн таашаалыг хүртсэнд бас таатай байна гэж хамгийн нэгдүгээрт хэлмээр байна аа..." гэж пөл пөл хийлгэх нь энүүхэнд. Та юм ойлгов уу? Би лав юу ч ойлгосонгүй. Нэг бүрчлэн задлах гэж оролдьё.

Нилээд -бага биш, зэгсэн, овоо, их- хэмээн толь бичигт тайлбарлажээ. Тэгэхээр нилээдгүй гэдэг нь - их биш, багахан - гэсэн утга гаргана. Харин сэтгүүлчид маань багагүй гэдэгтэй адилтган нилээдгүй гээд хэрэглээд заншчихсан, гадаад хэлбэрээс нь болоод ижил утгатай гээд андуураад явдаг бололтой юм.

Бас, байгаа зэрэг сул үгийг хэрэглэх нь дэндүү олдож байгаа юм шиг санагддаг. " Өнөөдөр Улаанбаатарт цас орсон байгаа." гэж сонсоод бөөлжис минь цутгадаг. Яагаад "Улаанбаатарт цас орлоо" гэж болохгүй байна аа.

Хамгийн, нэгдүгээр гэдэг нь тус тусдаа тэргүүн зэргийн гэх давуу утга агуулах учир хамтад хэрэглэх нь зохимжгүй мэт. Ямар ч эмх цэгцгүй бурж бурчихаад их л уран илтгэсэн болох гэж"... нэгдүгээрт, аа хоёрт гэвэл " гээд зогсох өнгөрсөн үеийнхнийсээ өвлөн авсан эд биз ээ.

"таатай байна гэж хэлмээр байна" гэдгийн хувьд таатай байгаа ч юмуу үгүй ч юмуу үл мэдэгдэх ч, гээд хэлчихье яахав гэсэн санаагаар л хэлж буй үг.

Зурагтын хувьд байдал ийм бол сонин дэлгэхээс айдас хүрч байна. Үг үсгийн алдаа бол энүүхэнд, цаашлаад найруулга зөрүү буруу, юу гэлээ гэнээ гээд дахин дахин уншиж байж ойлгох нийтлэлүүд зөндөө. Мэдээлэл өгөх нийтлэлээсээ илүүтэйгээр шар мэдээ, хов жив элбэг.

Сэтгүүлч хүн аливаа улс түмний үзэл бодол, хэл соёлын илэрхийлэл, нүүр царай нь байдаг. Тиймдээ ч сэтгүүлчийн ажлаар гараагаа хийсэн зохиолч, найрагчид монгол гэлтгүй олон газарт байдаг. Энэ олон буруу зөв, хазгай хэлгий ярьсан сэтгүүлчдийг яалт вэ таминь.

1 comment:

  1. Амных нь салиа арилаагүй банди
    Ах ихэсээ хүндэлдэггүй монди
    Аягатай хоолоо яаая гэж байж
    Ахархан ухаанаараа битгий гайхуул
    Монголд л төрсөн байлтай чи
    Манцуйнд л ороолгоо биз дээ чи
    Далайн цаанаас бүү хямсагнаарай чи
    Давруулаад байвал толгой тасдах нь чи
    Хэдэн хоршоо үг хэрэглэлээ гээд
    Хүний дээр гарах уу тэгээд
    Харин ч эсэргээрээ бяцхан хатгаач минь
    Хэвтэх газаргүй, нөхөрлөх найзгүйднэ
    Бодсон зүйл чинь бага байна
    Боловсрол чиний хаагуур өнгөрөв.

    ReplyDelete