Pages

Thursday, December 30, 2010

Эрх чөлөө

Уур хүрээд болж өгдөггүй.

Яасан гэхээр нэг хятад оюутантай танилцсым.  Нэр усаа мэдэлцээд, араас  нь шууд л хаанаас ирснээ асуулцлаа. Би ч бардамаар МОНГОЛ гэв. Тэгтэл өөдөөс хятадаараа шулганаад эхэлдэг байгаа өнөөх чинь. Би ч гайхаад хятадаар А ч үгүйгээ тайлбарлаж, нэрээ хамгааллаа. Мань хүн надаас ч илүү гайхсан царайтай, `Танай Монголууд хятад хэлээ мэддэггүй юм уу`(эх хэл минь юм шиг
л) гэх нь тэр. Би ч гадаад, дотоод Монгол гэж бий тухай(яагаад ер нь тусдаа байх ёстой билээ), Өвөр монголчууд л мэдэж магад(өвөрлөгч ч гэсэн хятадаар ярих албатай юу) гээд л баахан тоочлоо. Шижээргүй царайлан сонсож сонсож `Танайхан яагаад гараад нүүчихсийн`(Эх болсон хятад чинь байна гэсэн байртай) гэж намайг галзууруулах шахав. Би тэр хөлдүү толгойтой цааш яриагүй билээ.

Энгийн хятад хүн газрын зураг хармагцаа `Хайран сайхан газар нутгаа алдсан шүү` хэмээн шогширдог гэнэлээ. Нээрээ ч дотор газраас харвал их хятадын хэсгээс тасдаад авсан шиг л эвгүй харагдах юмаа золиг чинь.

Гэтэл бид Төвд ч гэсэн хаантай, тавхан ч гэсэн яамтай улсаа тунхаглаад 100 дах жилийнхээ босгыг алхаж яваа ард түмэн шүү дээ. Яаж тэдний бодлыг өөрчилдөг юм билээ, 100 жил лав хангалтгүй болтой. Уг нь ч бодох хүнгүй бол тэр үзэл хэр л тэсээ аждаа.

хэмээн Олноо Өргөгдсөний зуудугаар оны босгон дээр бухимдлаа дийлэлгүй бичиж орхив.

1 comment:

  1. sain uu,blogiig chini sonirhoj uzlee, uzel bodol chini taalagdaj baina, bodol ooroo yund ch zahiragdahgui, harin tuuniigee uzel bolgoj gargaj chadaj baigaa ni saihan baina, harin gantshan nohor yosnii zovlogoo heliy aa, ням гараг shuu, гариг биш, нохойн ялгадсыг гариг гэдэг :)

    ReplyDelete